Нийтийн тээвэрт “Yutong Bus”-ын урт автобус үйлчилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-30 14:17:12

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 20 шинэ автобус нэмэгджээ.


Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн урт, угсраа загвартай 30 ширхэг автобусыг авчрахаар болсон. Тэгвэл үүнээс 20-ыг нь өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар авчирсан бөгөөд өнөөдрөөс нийтийн тээврийн шугаманд явж эхэллээ.


Ингэхдээ М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж байгаа юм. Үлдсэн 10 автобусыг дараагийн ээлжид татан авна. Шинэ автобусуудыг М:1 Таван шар-Офицеруудын ордон, М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай чиглэлд 10, 10-аар нь явуулах аж.  Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 1182 автобус иргэдэд үйлчилж байна.

相关新闻