Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ.
Энэ ажлын
нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах
хүртэлх замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 5-ны өглөө 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж,
шинэчлэх юм. 
Хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг энэ сарын 5-ны өгоөө 6:00 цагаас 7-ны 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    