Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Дээд түвшний III уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-07 10:13:52

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Катар Улсын нийслэл Доха хотноо энэ сарын 2-3-нд болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Дээд түвшний 3 дугаар уулзалтад Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.


“Спортын дипломат ажиллагаа” сэдвээр болсон энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Ази тивийн 35 орны төр, засгийн тэргүүн болон Элчин сайд нар оролцож, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнууд өөрийн улсын байр суурийг илэрхийлж, улмаар Дохагийн тунхаглалыг баталсан байна.


Элчин сайд П.Сэргэлэн Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ спорт нь үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлыг үл харгалзан дэлхийн дахиныг нэгтгэж байдаг томоохон хүчин зүйл тул спортоор дамжуулан дипломат үйл ажиллагаа явуулахын чухлыг онцлоод, спорт нь Монгол Улсын соёлын салшгүй нэг хэсэг байсаар байгааг тэмдэглэсэн юм.

Мөн Дээд түвшний уулзалтын үеэр болсон Бизнес форумд манай улсын төлөөлөгчид оролцох үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл өгөв гэж ГХЯ мэдээллээ.

相关新闻