СЭЛЭНГЭ: Үр тарианы хураалт 82, төмс хүнсний ногооны хураалт 71 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
хэмжээнд өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 82, төмс хүнсний ногооны хураалт 71 хувийн явцтай байна.
Тодруулбал, аймгийн хэмжээнд 105.6 мянган га талбайгаас 146.6 мянган тонн, үүнээс
улаанбуудай 102.9 мянган га талбайгаас 144.2 мянган тонныг хураагаад байна.
Бусад
үр тариа 2719 га-гаас 2473 тонн, тэжээлийн ургамал 1626 га талбайгаас 2687
тонн, тосны ургамал 23.1 мянган га талбайгаас 10.5 мянган тонн хураан авчээ.
Төмс
2074 га-гаас 28 мянган тонн, хүнсний
ногоо 4473.9 га-гаас 72.9 мянган тонн
ургац хураан аваад байна.
Үр
тарианы хураалт 82, төмс хүнсний ногооны хураалт 71 хувийн явцтай үргэлжилж байна.