ӨНӨӨДӨР: Дэлхийн хүнсний өдрийн үйл ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 16-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00-16:00 цагт: Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт болно. Утас: 75050-801, 7505-0802, 75050-803, 7505-0804.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад хийх Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсын албан ёсны айлчлал эхэлнэ
10:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Дэлхийн ёс зүйн өдрийг
тохиолдуулан Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Ёс зүйн өдөрлөг”
зохион байгуулна.
10:00 цагт: “Туушин” зочид буудалд: Дэлхийн хүнсний өдрийн үйл
ажиллагаа болно.
10:00 цагт: АТГ-т: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж байгаа барилгуудын асуудлаар хэлэлцүүлнэ. Утас: 8075-0912, 9978-5191.
12:00 цагт: “Eleven” клуб /хуучнаар Marquee/-т Монголын рок поп
урлагийн “Нью Стар”-ын 20 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолтын хэвлэлийн
бага хурал болно.
-“Корпорэйт конвеншн” төвд: 16 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт болно.
-Хуульчийн мэргэжлийн
шалгалтыг 10 дугаар сарын 16-18-нд 5 салбарт зохион байгуулна. Утас: 9806-6116.
-Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” аяныг 10-р сарын 7-28-нд зохион байгуулж байна.