Дэлхийн стандартуудыг бичил бизнест хэрхэн хэрэгжүүлж буйгаа хуваалцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Австрали Улсын Парламентын Сенатын Танхимын Ерөнхийлөгч хатагтай Сью Лайнес тэргүүтэй төлөөлөгчид Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөр зочиллоо.
МҮХАҮТ-ын дэргэд
нээсэн тус төвийг энэ үеэр танилцуулж,
"URECA" ХХК-ийн "Нүүрсээс нарны эрчим хүч рүү"
шинэлэг санаачилга илтгэл тавьж,
бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион
байгуулав.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн "Бизнес
Инкубатор" хөтөлбөрийн төгсөгч, эсгий үйлдвэрлэлийн
"JaSu" брэндийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсүрэн, "Ногоодой"
ногооны шүүс үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагч Б.Туяа өөрсдийн санаагаа ажил
болгон, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрт амжилттай оролцон, дэлхийн
стандартуудыг бичил бизнестээ хэрхэн хэрэгжүүлж буй тухайгаа хуваалцсаныг МҮХАҮТ мэдээлжээ.