Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 15-наас 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байна.
Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх
нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн
сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах юм. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр
дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж, хотхон бүрийн хог
ачилтыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө
үзэмжгүй хаяг самбарыг сайжруулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн, аж ахуй нэгжийг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу
жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж,
тээвэрлэх, цэвэрлэгээнд идэвхтэй
оролцохыг уриалж байна.