БАЯНХОНГОР: Богд сумынхан 32 мянга гаруй мод арчлан ургуулж байна
ФОТО МЭДЭЭБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ өдөр аймгийн хэмжээнд бүх нийтээр эх дэлхийгээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж хэвшээд байна.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Богдын сумын "Их Богд нутгийн нэгдэл" нутгийн зөвлөл, Богд сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн ИТХ-д Богд сумаас сонгогдсон төлөөлөгч, аймгийн Байгаль орчны газар, Сум дундын ойн анги зэрэг байгууллага хамтран Богд сумын шинэ гүүрний дээд хэсэг, Түйн голын сав дагуу мод тарилаа.
Богд сум улсын нийслэл Улаанбаатараас 700 км, аймгийн төв Баянхонгороос 130 км зайтай. Тус сумын хэмжээнд мод тооллогыг өнгөрсөн хавар зохион байгуулсан бөгөөд 18 төрлийн 32.262 мод тоолжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч байгааг Богд сумын нутгийн зөвлөлийнхөн онцолж байна. Мөн цаашид айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам, талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд амьдарч ажиллахын төлөө улам хичээн зүтгэхийг уриаллаа.

Баянхонгор аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сумын хэмжээнд 20 сая мод тариалах амлалт өгсөн бөгөөд мод тарих, арчлах ажлыг тогтмолжуулаад байна.