Хотын ойролцоо байршуулсан давс, хайрганаас хэрэглэж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-21 10:58:06

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэл хотын гол болон туслах замын цэвэрлэгээнд өнгөрсөн шөнө 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлэжээ.


Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан байна. Өнөөдрийн байдлаар замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажил үргэлжилж байгаа юм.


Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү хэлэхдээ, “Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчин 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгааны улмаас авто замын түгжрэл их үүссэн тул өдрийн цагаар том техникүүдээр давс, бодис цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө давс, бодисыг цацлаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороо буулгасан. Ялангуяа, хот руу орох гарах замд байдаг томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж байршуулсан. Цас орохоос долоо хоногийн өмнөөс ийнхүү бэлтгэсэн. Тийм болохоор жолооч нар халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотод ойрхон даваа гүвээний ойролцоо буулгасан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” гэв.

相关新闻