Гадна хаяг, зар сурталчилгаанд тавих стандартыг мөрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-22 10:22:19

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлд 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 52 стандартыг мөрдүүлж эхэлсэн байдаг.


Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага юм. Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарчээ. Үүнд хаягжилтаас гадна орчны тохижилт ч хамаарна. Тэгвэл нийслэлээс стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар болжээ.


Энэ талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа, “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг гадаад хэл дээр бичсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдсэн. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа ч стандартын шаардлага хангахыг мөн адил шаардаж байгаа.


Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим гудамж, замын хаягийг шинэчилж эхэлсэн. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.

相关新闻