“Дархан хот-55 жил”-ийн ойн баярын хурал болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан хот байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан баярын хурал аймгийн Залуучууд театрт болов.
Анх 1961 оны 10 дугаар сарын 17-нд тухайн үеийн “Давхрын өртөө”-нд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ хот гэрэл гэгээ цацрааж гал голомтоо бадраасан түүхтэй. Хүндэтгэлийн баярын хуралд тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал болон ОХУ, БНХАУ болон аймгийн үе үеийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. Ойн баяраар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Төмөр замын нэгдүгээр ангийн ахмад ажилтан Л.Жамбал, “Материал трейд” ХХК-ийн бригадын дарга В.Ганбаатар, ”Алтан гадас” одонгоор дөрөв, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар гурав, “Найрамдлын Дархан” дөрөв, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар 9, аймгийн жуухаар долоон хүнийг шагналаа.
Б.Норовсамбуу