Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утсаар шуурхай хүлээн авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-22 10:52:03

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тээвэрчид амьдарч буй нутаг, орныхоо цаг агаар болон бэлчээрийн мэдээллийг гар утсаараа шуурхай хүлээн авах боломжтой.


Тус системээс мэдээлэл авах хүсэлтээ 130-105 дугаарт мессежээр илгээх юм. Мөн код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн авч болно. Ингэснээр цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, ажил, амьдралдаа ашиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. 


ОБЕГ, “Мерси Кор” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессежээр шуурхай хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. 

相关新闻