ӨНӨӨДӨР: “Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр" тохионо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 23 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 23-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын
тойм:
06:30-14:45 цагт: Гандантэгчинлин хийдэд “Эхийн ачийг хариулах дүйчэн
өдөр"-ийн үйл ажиллагаа "Дарь эх бурханы даган
соёрхол" хүртээх, хурал номын чуулган болно.
09:00 цагт: “Корпорэйт конвейншн” төвд: “Сувилахуйг төгөлдөржүүлэхэд сувилагчдын оролцоо” олон улсын хурал болно. Утас: 9111-8318.
09:00 цагт: “Корпорэйт конвейшн”-д
“Томуугийн үндэсний XI зөвлөгөөн” хоёр дахь өдрөө “Хүний папиллома вирусийн
халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр үргэлжилнэ.
Утас: 9110-8333, 8911-9482, 9612-1060.
-Засгийн газар хуралдана.
11:00 цагт: Үндэсний номын санд: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
байнгын хорооноос “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” уулзалт зохион
байгуулна.
11:30 цагт: “Туушин” зочид буудалд: "Бүсүүдийн хөгжлийн
Үндэсний чуулган" зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурал болно.
Утас: 9981-5918.
12:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.
“Монгол Ньюс” мэдээллийн
төвд:
11.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах 90 орчим байгууллага нэгдэж, тэгш хүртээмжтэй нийгмийн оролцоог
хангах зорилготой нэгдсэн чуулган зохион байгуулах талаар мэдээлнэ.
11.30 цагт: Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн Л.Ганболдын оршин
суух хаяг дээр зориудаар хиймэл бүртгэл хийж, 1-2 хүн санал өгсөн байх
магадлалтай талаар мэдээлэл хийнэ.
Соёл, урлаг:
-Монголын Уран зургийн галерейд: Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэн гарч эхэллээ.