Айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Наадамчдын гудамж, Олимпын гудамж, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийнэ. Тус айлчлалтай холбогдуулж дээрх хугацаанд замын хөдөлгөөнийг хаахаар болсон байна.
Иймд иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой
оролцохыг тус албанаас зөвлөв.