Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, шалгалтаар улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаад АТҮТ-өөс мэдээлэв.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар өсжээ.
Улс хоорондын
зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 13 чиглэлд 22 аж ахуйн нэгжийн 160 тээврийн хэрэгслээр үйлчилж
байгаа бөгөөд давхардсан тоогоор 13
мянган тээврийн хэрэгслээр 27 мянга гаруй зорчигч тээвэрлэснийг статистик
мэдээнд дурджээ. Тэгвэл хот хооронд 55 аж ахуйн нэгж 63 чиглэлд 793 тээврийн хэрэгслээр
үйлчилж байгааг албаныхан онцоллоо.
Авто тээврийн үндэсний төвөөс энэ жил 1.6 сая зорчигч тээвэрлэх төлөвлөгөө гаргаснаас биелэлт 84 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 1.35 сая зорчигч тээвэрлэсэн гэсэн үг.
Тэгвэл улс
хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд 10
чиглэлд 639 аж ахуйн нэгжийн 17855
хүнд даацын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн С төрлийн зөвшөөрлийн бичигтэй, шаардлага хангасан
тээвэрлэгч ачаа тээвэрлэж байгаа аж.
Ulaanbaatar