Зайсангийн хуучин гүүрийг ирэх сараас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-31 11:41:56

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсангийн хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих учир 11 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 1-нд гүүрний автомашины хөдөлгөөнийг хааж, бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбоно.


НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, “Зайсангийн хос гүүрийг 2022 оноос шинэчилж эхэлсэн. Одоогоор баруун талын шинэ гүүрний барилгыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Зүүн талын хуучин гүүрийг буулгаж, ирэх онд шинээр барина. Бохир усны шугамын холбосны дараа 12 дугаар сарын 1-нд хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа 2025 оны 1 дүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барина” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 


Тус гүүрийг 1968 онд ашиглалтад оруулснаас хойш засаж шинэчлээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, нурж магадгүй дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргаад байгаа.

相关新闻