Үнэт цаасны өдөрлөгөөр цэнхэр тасалбартай эсэхээ мэдэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн бирж “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 28-29-ний өдөр өөрийн байрандаа зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, Арилжаа болон хувьцаат компани, Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга, ногдол ашгийн мэдээ, Хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхөөс гадна төлбөр тооцооны данс болон үнэт цаасны данс нээх юм. Мөн Эрдэнэс тавантолгойн цэнхэр тасалбар, хувьцаатай эсэхээ шалгуулах боломжтой.
Өдөрлөгт Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг байгууллагууд оролцох юм.
Б.Заяа