Тариатын бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна гэж газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хийсэн хяналт судалгаанд дурьджээ.
Энэ оны аравдугаар сарын 15-ны байдлаар, дулаан цэвэр усны 2,1 км шугам угсралт, цахилгааны 2,5 км агаарын шугам, хоёр дэд өртөө, цэвэр усны 100 метр ф125-ын хос шугам, гүний хоёр худаг, халаалалтын тогооны барилга тоног төхөөрөмжийн угсралт 90 хувьтай, төслийн байгууллагуудыг бохир устай холбох 1,3 км шугамыг тавих ажил дутуу дулимаг байна. Арай ч хүйтэн орчихооргүй байна. Өвөл эхлэхээс өмнө амжиж дутуу ажлыг гүйцээнэ” –гэж “Эх голомтын илч” ХХК-ий захирал Өсөхбаяр ам өчгөө өглөө.
Эл бүтээн байгуулалтын төсвөөс 4,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Тариат сумын Мөрөн багийн цэцэрлэгийн барилгын их загварыг “Ноён –Өндөр констракшн” ХХК орон нутгийн хөгжлийн сангийн 152,4 сая төгрөгөөр бүрэн гүйцэтгэв.
Архангай аймаг Л.Булган