Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Их хурлаар ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн, олон нийтийн хамгийн том байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын 22 дугаар Их хурал маргааш, 11 дүгээр сарын 28-нд болох гэж байна. Ээлжит бус тус Их хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг нөхөн сонгох юм. Учир нь өмнөх ерөнхийлөгч Д.Энхтүвшин нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентын гишүүн болоод байгаа юм.
Ерөнхийлөгч нь Танхимын
Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлдөг.
Мөн:
- Удирдах зөвлөлөөс олгосон
болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан
чиглүүлэх,
- Танхимын олон улсын хамтын
ажиллагааг идэвхжүүлэх,
- УИХ, Засгийн газар, төрийн
болон ТББ-уудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах талаар
хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байна.
МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар Танхимын гишүүн нь харьяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй юм.
МҮХАҮТ-ын ээлжит бус 22
дугаар Их хуралд оролцох гишүүдt; мандат олгож эхлээд байна. Их хуралд мандатын
эрхтэй оролцох гишүүдэд:
- МҮХАҮТ-ын дүрмийн 6.4-т
зааснаар Үндэсний танхимын гишүүд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан
тушаалтнаар дамжуулж оролцоно.
- Хэрэв тэдгээр нь хүндэтгэн
үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно.
- Итгэмжлэлээр оролцох албан тушаалтан нь байгууллагын албан тоотын хамт НДШ-ийн лавлагааг E-Mongolia системээс татаж хавсаргах зэрэг шаардлага тавьжээ.