“Залуу хүн” цуврал лекци Шивээ-Овоод болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбоо “Залуу хүн” цуврал лекцээ энэ удаад Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж амьдарч буй залуучуудад зориулж зохион байгуулахаар болжээ.
Лекцийг Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр, Оюуны хөгжлийн инстутын захирал Б.Батзаяа “Цаг ашиглалт ба ажлын бүтээмж” сэдвээр унших юм.
Тус уурхай 600 орчим ажиллагсадтай бөгөөд 68 хувь нь залуучууд аж. Түүнчлэн тус уурхайд гэр бүлээрээ ажиллаж, амьдарч буй залуучууд олон байдаг байна.
Тиймээс МЗХ нь "Шивээ Овоо” ХХК-ний удирдлагуудын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, орон нутагт ажиллаж амьдарч буй залууст хүрч очиж тус арга хэмжээг зохион байгуулахаар тогтжээ.
Уг лекц энэ сарын 21-ний өдөр болох юм. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 28-нд “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай зочноор оролцох гэнэ.