Хонь 140-220 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-27 16:29:51

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад "Малчин лавлах" мэдээлийн төвийн мэдээллээр, энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар, амьд малын үнэ ханш:

Ямаа 90.000-140.000 төгрөг,

Хонь 140.000-220.000 төгрөг,

Үхэр 1:5 сая-2.4 сая төгрөг,

Адуу 900.000-1.5 сая төгрөг,

Тэмээ 1-1.6 сая төгрөг,

Сарлаг 800.000-1.4 сая төгрөгийн тус бүр үнэтэй байна.

Түүхий эдийн үнэ ханш:

Ямааны арьс 32.000-35.000 төгрөг,

Нэхий, өлөнтэйгөө 4000 төгрөг,

Үхрийн шир 5000-10.000 төгрөг,

Адууны шир сүүлтэй 10.000 төгрөг, сүүл 10.000 төгрөг, кг нь 12.000 төгрөг,

дэл кг нь 3000 төгрөг, цагаан шир 50.000 төгрөг,

Тэмээний шир 50.000 төгрөг,

Сарлагийн шир сүүлтэйгээ 25.000 төгрөг, сүүл 24.000 төгрөг,

Бухын шир 35.000 төгрөг байна.

Өвс, тэжээлийн үнэ ханш:

“Алтан тариа” компанийн хорголжин тэжээл 40 кг нь 38.000 төгрөг,

Нэг тонн нь 950.000 төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Хивэг 25 кг нь 23.375 төгрөг,

Нэг тонн нь 935.000 төгрөг байна.

“Амгалан” бөөний төвд:

орос хивэг 18.500 төгрөг,

Монгол овъёос 35 кг нь 31.500 төгрөг,

Орос овъёос 40 кг нь 38.000 төгрөгийн тус бүр үнэтэй байна.

Тэжээл: цэвэр улаан буудайн 40 кг нь 36.000 төгрөг,

Тэжээлийн улаан буудайнх 40 кг нь 30.000 төгрөг байна.

相关新闻