Түймрийн аюулаас сэрэмжлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-19 19:00:43

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хавар намрын хуурайшилт, түймрийн аюултай үе болох 3 дугаар  сарын 20-ноос 6 дугаар сарын 10, намар 09 дүгээр сарын 20-ноос  10 сарын 20 хүртэлх хугацаанд ойн санд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглон, хяналт тавин ажиллаж байна.

Ойн санг гэрээгээр эзэмшсэн нөхөрлөлүүдээр морин эргүүл гаргуулж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тараах материал гарын авлага хэвлүүлэн сумдад тараалаа. Сум дундын ойн ангиудтай хамтран ойн мэргэжлийн байгууллага, албан газар, ойн нөхөрлөл, иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг шат дараатайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж БОАЖГ-ын мэргэжилтэн М.Цэрэндолгор танилцуулллаа. 

Аймгийн БОАЖГ-ын  мэргэжилтнүүд “Тогтвортой хөгжлийн боловсрол” сургалтыг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн сургагч багш нартай хамтарч сумдын байгаль орчны хэсгийн байгаль хамгаалагч, усны харуул, цаг уурын ажилтнууд, тусгай хамгаалалттай газрын байцаагч, байгаль хамгаалагч, сав газрын мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулан тэднийг мэргэжлийн арга зүйгээр ханган ногоон хөгжил, тогтовортой хөгжлийн сертификат олгожээ.

Түүнчлэн “Шинэ тосгон“, "Цэнхэр нутгийн дуудлага" ТББ, Архангайн байгал орчныг хамгаалах  холбооны төлөөллийг хамруулан “Нутгийн иргэдэд түшиглэсэн намаг хамгаалах, ухаалаг ашиглах стратеги” сургалт семинарыг олон улсын төслийн байгууллагатай хамтран зохион байгуулж ус намгархаг газрын тухай, Рамсарын Конвенцид бүртгэлтэй Өгийнуурын орчмын хүлэрт намгийг хамгаалах, нөхөн сэргээх, Хашаат сумын Номгон багт хийгдсэн экосистемийг хамгаалах ажил орон нутгийн түвшинд эхэлсэн бөгөөд булаг шандны эхийг хамгаалж хөв байгуулсан ажлыг цаашид улам бэхжүүлж далан хашлагыг зургийн дагуу хийх талаар ярилцлага зохион байгуулжээ.

Архангай аймаг  Л.Булган

 

 

相关新闻