Ажилгүйдлийн тэтгэмжид 100 тэрбум гаруй төгрөг олгоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар 28433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна.
Нийгмийн даатгалын 4 сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог. Эдгээр сангаас энэ онд нийт 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгасны нэг нь ажилгүйдлийн даатгалын сан юм.
Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай. Нийгмийн даатгалын байгууллага энэ оны 10 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэмжийг бүрэн олгосон. Харин 11, 12 дугаар сарын тэтгэмж бага зэрэг саатаж байгаа нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой аж.
Аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлийг иргэдийн тэтгэмжид санхүүжилт болгон зарцуулдаг билээ. ГБХНХЯ, НДБ үүнд анхаарч, 11, 12 дугаар сарын хуваарьт заасан тэтгэмжийг 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгох учир ажил олгогч нар шимтгэлээ яаралтай төлөхийг ГБХНХЯ уриалжээ.