ЗАВХАН: Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/67611352d52c1.jpeg)
Улиастай, 2024 оны арванхоёрдугаар
сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр зарим газраар цас орж хүйтэрнэ. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг малчид тээвэрчдэд анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар Завханы Цагаанчулуут 11 см, Баянхайрхан 10 см, Отгон, Түдэвтэй сумдын нутгаар 9 см-ийн цастай байна.
Тэс, Нөмрөг, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Идэр сумын нутгаар 4-7 см, Баянтэс, Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан, Сантмаргаз сумдын нутгаар 3 см цастай. Тэлмэн, Ургамал, Цагаанхайрхан, Улиастай, Их-Уул, Сонгино, Яруу, Эрдэнэхайрхан, Шилүүстэй сумын нутгаар 2 см цастай байна.
Ихэнх нутгаар баруун өмнөөс 2-12 м/с, Цагаанчулуут сумын нутгаар 14-16 м/с хүрч шуурсан байна. Өнөөдөр аймгийн нийт нутгаар өдөртөө -5-26 градус, шөнөдөө -17-32 градус хүйтэн байна гэж Завханы Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.