ӨВӨРХАНГАЙ: Спортын салбарт амжилт гаргасан шилдгүүдийг тодруулан алдаршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газраас 2024 онд спортын салбарт амжилт гаргасан шилдгүүдээ тодруулан алдаршууллаа.
-“Шилдгийн
шилдэг тамирчин”-аар Э.Анударь
/Самбо, жүдо бөхийн 2024 оны улсын аварга, олон улсын тэмцээнээс хүрэл, самбо бөхийн
Ази тивийн АШТ-ээс хүрэл, дэлхийн АШТ-ий хүрэл медальт/
-"Шилдэг залуу тамирчин"-аар Н.Өлзийхишиг /таеквондогийн 3х3 багийн тулааны аварга, холимог багийн тулааны аварга, олон улсын тэмцээний хоёр удаагийн алтан медальт, ОУХМ цолны болзол хангасан/
-“Шилдэг өсвөр үеийн тамирчин”-аар Л.Болортуяа /хүндийн өргөлтийн өсвөр үеийн 2024 оны УАШТ-ий аварга, залуучуудын УАШТ-ээс 2 алт, 1 мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-нд хүрэл, олон улсын тэмцээний мөнгөн медаль тус тус хүртэж, ОУХМ цолны болзол хангасан/
-“Шилдэг дасгалжуулагч”-аар П.Ээбум /таеквондогийн 3х3 багийн тулааны аварга, холимог багийн тулааны аварга, олон улсын тэмцээний алт, хүрэл медальт/
-“Шилдэг биеийн тамирын багш”-аар Хархорин сумын Орхон сургуулийн багш Б.Сугар /самбо, жүдо, кураш, бүстэй барилдаан зэрэг төрлийн улсын АШТ-ээс алт, мөнгө, хүрэл, самбо бөхийн ази, дэлхийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт/
-“Шилдэг ахмад тамирчин”-аар С.Бүзмаа /2024 оны ширээний теннисний аймгийн АШТ-ээс мөнгө, хүрэл, Монголын мастеруудын спортын 8-р наадмын ширээний теннисийн хүрэл, ахмадын улсын АШТ-ээс хүрэл медальт/
-“Шилдэг паралимпын тамирчин”-аар Г.Тэгшбаяр / жюү жицүгийн 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, DORNOGOBI OPEN олон улсын тэмцээний мөнгө, бүсний ангилалтай ДАШТ-ий мөнгөн медальт/
-“Шилдэг спортын холбоо клуб”-ээр Жүдо бөхийн холбоо /2024 оны жүдо бөхийн хангайн бүсийн тэмцээн, МУГТ М.Бундмаагийн нэрэмжит U-23 насны залуучуудын хувийн болон багийн тэмцээнийг зохион байгуулж, өсвөр үеийн УАШТ-нд 1 алт, 2 мөнгө, 10 хүрэл медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 3-р байр эзэлсэн/
-“Шилдэг биеийн тамир, чийрэгжүүлэлтийн клуб”-ээр Spinning jumping Мөрөөдөл 160 клуб /2020 онд байгуулагдсан. Идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдрах зан үйлд иргэдийг уриалж дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэхээс гадна зөв зохистой хооллох жор бэлтгэн давхардсан тоогоор 3000 гаруй иргэнд хүрч үйлчилсэн/