ӨВӨРХАНГАЙ: Барилгын ажилтнууд ур чадвараа сорин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-17 10:09:43

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ГХБХБГ, Политехникийн коллеж, “Хөгжлийн төлөө” барилгачдын холбоо хамтран барилгын мэргэжилтэй ажилтан, суралцагчдын дунд “Ур чадвар 2025” уралдааныг зохион байгууллаа.


Барилгын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, туршлага солилцох, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус уралдаанд долоон аж ахуйн нэгжийн ажилтнууд хавтанцар наах төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


“Цаашид уралдааныг илүү өргөн хүрээнд нарийн мэргэжлийн түвшинд зохион байгуулна. Төгсөгчдийг ажлын байраар хангах, ур чадварыг тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа чухал учраас сургалт, хэлэлцүүлгүүдийг хийнэ” хэмээн Политехникийн коллежийн захирал С.Санчир ярилаа.



Тэмцээний тэргүүн байрыг “Мөнх гэрэлт чулуу ХХК-ийн ажилтан Б.Дашзэвэг, удаах байруудыг Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн барилгын багш Б.Гандөш, “Арвин Арвай ХХК ажилтан С. Баярмагнай нар эзэлсэн юм.


Аймгийн бол Политехникийн коллеж нь барилгын бүтээц-угсрагч, барилгын техник технологийн 1-3 жилтэй дөрвөн ангид жилд 100 гаруй хүүхдийг сурган төгсгөж, 50 гаруй хувийг ажлын байраар хангаж байна.  



相关新闻