ДОРНОГОВЬ: Орцоо тохижуулсан санаачилга буюу сайн туршлага
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын
нийтийн эзэмшлийн орон сууцны оршин суугчид байрныхаа орцыг сайтар тохижуулж амьдардаг аж. Орцны үүдээр ороход шалан дээрээ хивс дэвсэж, нийтийн хэрэглээнд зориулж цаг, савтай цэцэг байрлуулж бусдад санаа болохоор ажил хийжээ. Оршин суучид орцоо ээлжээр цэвэрлэдэг төдийгүй хамтдаа тохижуулсан орчныг ямар ч хүн эвдэж сүйтгэдэггүй аж. Оршин суугчдын энэ үйлдэл нь орчин тойрондоо сайн туршлага болж байгаа аж.