ХӨВСГӨЛ: Цаан сүрэг 166 толгойгоор цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ.
2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123
өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.