БАЯНХОНГОР: Үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо
ФОТО МЭДЭЭ![](/files/6792f16533952.jpeg)
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан.
Тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдийн нэг өдрийн "Үдийн хоол"-ны түүхий эдийн зардлыг 2500 төгрөгөөр, 1-12 дугаар ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг өдрийн "Үдийн хоол"-ны түүхий эдийн зардлыг 3400 төгрөгөөр байхаар заасан. Тэгвэл Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах дунд болон ахлах ангийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 6300 төгрөг, бага ангийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 6000 төгрөг болгон шинэчлэн тогтоожээ.
Энэхүү тогтоолын хэрэгжилт энэ сараас эхэлж мөрдөгдөж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын "Үдийн хоол"-ыг танилцуулж байна. /2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар/
![](/files/6792f16547f9e.jpeg)
![](/files/6792f0376fc62.jpeg)
![](/files/6792f16526580.jpeg)
![](/files/6792f165190a9.jpeg)
![](/files/6792f165489a8.jpeg)
![](/files/6792f165554a8.jpeg)
![](/files/6792f165521e8.jpeg)
![](/files/6792f16548232.jpeg)
![](/files/6792f16523295.jpeg)
![](/files/6792f1655d877.jpeg)
![](/files/6792f165276ec.jpeg)
![](/files/6792f16556c5a.jpeg)