Эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний 9 сард 8 тэрбум 108.2 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 814.6 сая төг буюу 11.1 хувиар өслөө.
Үүнд боловсруулах аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 206.3 сая төг буюу 16.5 хувиар буурсан хэдий ч цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 916.0 сая төг буюу 16.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өмнөх оны мөн үеийнхээс цахилгаан эрчим хүч, түгээсэн цэвэр ус, сувагжуулалт, нүүрс, банш, блок үйлдвэрлэл нь 12.9-64.3 хувиар өссөн байна. Харин дулаан, гутал ботинк, монгол дээл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, архи дарс, амтат ус ундаа, талх нарийн боов, арвайн гурил, хуванцар цонх, улаан тоосго зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл 0.8-98.2 хувиар буурсан байна. 2016 оны эхний 9 сард 6 тэрбум 689.6 сая төгрөгний аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн борлуулжээ.
Ш.Цоодол