БАЯНХОНГОР: Ирэх сарын эхээр хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ сарын сүүлч хүртэл хүйтний эрч бага зэрэг сулрах боловч хоёрдугаар сарын 2-ноос хүйтний эрч чангарахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мөн тус газраас хоёрдугаар сарын 5-ныг дуусталх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ирүүлсэн юм. Мэдээллээр, энэ сарын 31-нд хангайн уулархаг нутгийн зарим, ирэх сарын 2-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд говийн говийн нутгаар 10-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. Бусад нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: 31-нийг хүртэл хүйтний эрч бага зэрэг суларч Галуут, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдрагийн хүрэн бэлчирээр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -19-24 градус, Эрдэнэцогт, Шаргалжуутын нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. Харин хээр тал болон Алтайн салбар уулс, говийн нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байх юм байна. Хоёрдугаар сарын 2-нөөс хүйтний эрч чангарна.