ГОВЬ-АЛТАЙ: Өсвөрийн төгөлдөр хуурчид хоёр өдрийн турш өрсөлдөнө
ФОТО МЭДЭЭ
Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун болон хангайн бүсийн өсвөрийн төгөлдөр хуурчдын V уралдаан Алтай суманд болж байна.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянгийн ивээл дор уралдааныг хоёрдугаар сарын 7,8-ны өдөр зохион байгуулах юм.
Уралдаанд зургаан аймгийн 120 авьяаслаг төгөлдөр хуурч оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаа "Зулай цагаан Алтай" дууны хөшөөнд аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, СУАЖЗГ-ын дарга С.Цагаанбаатар, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.Отгонбаатар, уран бүтээлчид, уралдаанд оролцогч Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Увс аймаг, Хархорин сумын хүүхэд багачууд, эцэг эхчүүд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлснээрээ онцлогтой боллоо.








