ГОВЬ-АЛТАЙ: Зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-02-10 16:03:31

Есөнбулаг 2025 оны хоёрдугаар сарын 10/МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэмжээ авчээ. 


Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажилчдын хандив, Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэмжээний ажилд зориулж 500 боодол өвсийг хүлээлгэн өгөв. 


Энэхүү тусламж нь тус дархан цаазат газарт сэргээн нутагшуулж байгаа тахь болон бусад зэрлэг амьтдын өвөлжилт, хаврын хахир хатуу улиралтай золгож буй хамгийн чухал үед олгож байгаад талархаж буйгаа Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас илэрхийллээ. 

相关新闻