Нутгийн 80 орчим хувь нь цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-13 10:45:53

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгааг нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хээрийн цасны хэмжилтийн мэдээнд тэмдэглэжээ.


Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байв.


Зудын одоогийн нөхцөл байдлыг үнэлэхэд, 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байгаа аж. 

相关新闻