"Төрийн банк" ХК нэгж хувьцаанд 63.70 төгрөгийн ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-02-18 14:02:21

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Төрийн банк" ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолоор тус компани 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 /жаран гурван төгрөг далан мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар тогтжээ.


Ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм.


Тус ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт Банкны тухай хуулийн 35.3 дугаар хэсэг, Төрийн банк ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.13.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, "Төрийн банк" ХК-ийн ногдол ашгийн бодлогыг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан аж.

相关新闻