ЗАВХАН: Боловсрол нөхөн олгох сургалтад 235 хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-18 14:10:17

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дэргэдэх насан туршийн суралцахуйн төв 20 чиглэлээр 983 иргэнд захиалгат сургалтуудыг хийжээ.


Тус төв нь аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/483 дугаар захирамжаар байгуулагдаж, өнгөрсөн оны 5 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.


Захирал, сургалтын менежер, 4 багш нийт 8 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манайх байгуулагдаад удаагүй ч иргэдэд зориулсан 14 төрлийн сургалт, үйл ажиллагааг хэрэгцээнд суурилан тасралтгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 613 иргэнд хүрч ажиллажээ. Мөн орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад 20 чиглэлээр захиалгат сургалтуудыг зохион байгуулж 983 иргэн хамрагдсан байна.


Энэ онд боловсрол нөхөн олгох сургалтад 235 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд 19 нэгжид нийт 236,0 сая төгрөгийн санхүүжилтийг төлөвлөсөн байна.


Завхан аймгийн Засаг даргын 2025 оны төлөвлөгөөнд малчид, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт үйл ажиллагааг тусгуулсан. Энэ жил малчид бизнес эрхлэгчдэд зориулсан зорилтот сургалт, нөлөөллийн ажлыг хийх юм. Цаашид багш нарынхаа тогтвор суурьшилтай ажиллах, тасралтгүй хөгжих. Иргэд эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахад анхаарч байна гэж Завхан аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс мэдээлэв. 

相关新闻