"Нэ Жа-2" хамгийн их орлоготой 10 киноны жагсаалтад багтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /Xinhua/. “Нэ Жa 2” хүүхэлдэйн кино ашиг орлогоороо Дисней компанийн “Араатны хаан арслан” (2019 он) хүүхэлдэйн киног ардаа орхисноор, түүхэн дэх хамгийн их орлого олсон 10 киноны жагсаалтад багтжээ.
Тасалбарын борлуулалтын “Maoyan” платформын мэдээллээр, урьдчилсан борлуулалтыг оролцуулан дэлхийн кино театруудаас олсон тус киноны орлого даваа гаргийн үдээс хойших байдлаар 12.05 тэрбум юаниас (1.67 орчим тэрбум ам.доллар) давсан байна.
Хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 29-нд кино театруудын дэлгэцнээ гарснаас хойших 20 хоногийн дотор ийм амжилт тогтоосон байна. Өмнө нь “Нэ Жa 2” нэг зах зээлээс 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны кино, мөн тэрбум ам.долларын орлоготой кинонуудын тоонд багтсан Холливүүдийн бус анхны кино болжээ.