ДАРХАН-УУЛ: Шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардуулав
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд амжилттай хэрэгжүүлж, аймаг, орон нутгийн хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуй нэгж байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
Барилга, замын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний шилдэг байгууллагаар “Автокад”, “Аригшан”, “Арвин мөнхийн гэрэл”, “Бурхант орд”, “Арлын ам", “Мөнхийн тод зам”, “Засмал зам” ХХК шалгарлаа.
Барилга угсралтын шилдэг байгууллагаар “Минж проперти”, Зэвсэгт хүчний барилгын 017 дугаар анги, ”Би энд би констракшн”, “Лэд сити”, “Дмас”, “Уран шанд”, “Арвин билэг сайхан”, “Одкон холдинг”, “Ноён өндөр констракшн” ХХК шалгарч батламжаа гардан авав.
Замын салбарын шилдэг байгууллагаар “Түвшин гэгээ”, “Цахим бар инженеринг”, “Бурхант эко асфальт”, “Ялгуусан”, “Их хотын гарц”, "Өнөр зам", "Биг рентал", "Даш зам" ХХК тодорчээ.
Захиалагчийн техник хяналтыг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагаар Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ “Алд дэлгэм”, “Хос анар”, “Алтын сапа” ХХК шалгарлаа.
Шагналыг
аймгийн засаг дарга Б.Азжаргал, засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан сумын
засаг дарга Т.Тулгаа нар гардуулан өгөв.












