АРХАНГАЙ: Аялал жуулчлалын тэргүүлэх нутаг болж хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-20 14:06:50

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан, нутгийн иргэдэд түшиглэсэн олон талт хамтын ажиллагааг дэмжсэн “Аялал жуулчлалын тэргүүлэх нутаг Архангай” болон хөгжих бодлогын цогц баримт бичгийг боловсруулж баталсан.


2023-2032 онд хэрэгжүүлэх энэ баримт бичгийн зорилгыг

-Архангай аймгийн байгаль, түүх соёлын нөөцөд тулгуурласан орон нутгийн онцлог бүхий аялал жуулчлалыг хүрээлэн буй орчны менежмент, үйлчилгээний стандартад нийцүүлэн бодлогын хүрээнд хөгжүүлнэ,

-Хангай нутгийн байгалийн дүр төрх, нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалыг үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд таниулсан аялал жуулчлалын жишиг зорих газар болгон хөгжүүлнэ гэж тодорхойлжээ.


Харин үнэ цэнтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй, тогтвортой, экологийн тэнцвэртэй, шинэ санаа, инновац шингээсэн байх нь бодлогын үнэт зүйлс нь юм.


Архангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийн зорилтууд нь

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн бүс болох

-Байгаль-түүх-соёлын хосолсон аяллыг хөгжүүлэх бүс

-Түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүс

-Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бүс

-Тусгай хамгаалалтын бүс (Рекреаци эмчилгээ сувилгааны аяллыг багтаасан)

-Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүс /Энэ бүс нь аялал жуулчлалын бусад бүстэйгээ таталцаж, хосолсон байдлаар хөгжих боломжтой бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн бүс дотор дэд бүс болгон хөгжүүлж, аймгийн төвөөр дамжин өнгөрөх жуулчдын хоноглох хугацааг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ/ болгож хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

相关新闻