Үнэт цаасны арилжаанд 18 компани оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар "I" "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 18 хувьцаат компанийн 6 576 ширхэг хувьцаа арилжив.
Үнэт цаасны арилжаагаар нийт 10 тэрбум 9 сая 957 996 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 792.97 нэгж болж 0.38 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 355 тэрбум 521 сая 839 428 төгрөг болсон байна.
Б.Заяа