Оросын сөнөөгч онгоц Улаанбаатарт түр буужээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЧингис Хаан Олон улсын нисэх буудалд өчигдөр 16:00 цагийн үед "Русский Витязи" агаарын аэробатикийн багийн “Миг-29” гэх 6 сөнөөгч онгоц болон ачааны “Ил-76” онгоц газарджээ.
Уг онгоц газардсан учрыг холбогдох албаныхнаас лавлахад эдгээр онгоц БНХАУ-д болох Нисэх хүчний шоунд оролцохоор явах замдаа түр буусан юм байна. Сөнөөгч онгоцууд түр бууж шатахуунаа цэнэглээд Чингис Хаан Олон улсын нисэх буудлаас хөөрчээ.
Ж.Батсайхан