ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг гамшгийн эрсдлийг бууруулах туршлага солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-26 12:43:12

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар гамшгийн эрсдлийг удирдах орон нутгийн тэргүүн туршлага” сэдэвт Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын туршлага солилцох уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд нар оролцож байна.

Уг уулзалт энэ сарын 22-28-ны өдөр Колумбын Бүгд Найрамдах улсын Богота, Манилази, Момпокс хотноо болж байгаа юм. Колумб улс болон Монгол, Тайланд, Индонези, Филлипин, Вьетнам улсын гамшгийн эрсдлийн менежмент хариуцсан болон түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдах албан тушаалтнууд туршлага солилцож байгаа. Мөн Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын хооронд гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэвшилтэд, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

Ж.Батсайхан

相关新闻