ДАРХАН-УУЛ: Аймаг, сумын найман уяачид алдарт уяач цол олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн шинийн наймны бэлэгт өдөр тохиож байна. Сар шинийн баярыг тохиолдуулан уясан хүлэг, аймаг, сум, бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан уяачдад цол олгодог уламжлалтай. Аймаг, сумын засаг даргын захирамжаар олгодог “Алдар уяач” цолыг нийт найман уяач хүртэв.
Тухайлбал, аймгийн алдарт уяач цолоор Дархан сумын харьяат, уяач Цэрэндоржийн Батхуягт уясан хүлэг аймгийн баяр наадамд гурван түрүү, 6 айраг хүртсэн тул олгов.
Мөн Дархан сумын харьяат, уяач Төрмөнхийн Ууганбаатарт уясан хүлэг нь аймгийн баяр наадамд дөрвөн түрүү, 4 айраг хүртсэнд, Дархан сумын харьяат, уяач Дашдондовын Ангарагдаш аймагт гурван түрүү, 6 айраг хүртсэнд, Хонгор сумын харьяат, уяач Лаалагын Бат-Очирын уяач, сойсон хүлгүүд аймгийн баяр наадамд хоёр түрүү, 8 айраг хүртсэн тул цол олгов.
Мөн Дархан
сумын засаг даргын захирамжаар Дархан сумын хоёрдугаар багийн иргэн Пүрэвсүрэнгийн Сайханаа /1 түрүү, 10 айраг/, Дархан сумын нэгдүгээр багийн иргэн Жамбалын Батхуяг /2
түрүү, 8 айраг/, Дархан
сумын долоодугаар багийн
иргэн Одсүрэнгийн Энхбат /3 түрүү, 6 айраг/, Дархан сумын хоёрдугаар багийн иргэн Санжсүрэнгийн
Отгонбаатар уясан хүлгүүд сумын баяр наадамд хоёр түрүү, 10 айраг хүртсэн тул
сумын алдарт уяач цол олгов.



