Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-03-08 16:53:00

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд өнөөдрийн байдлаар 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна.


Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой. Монгол инженер, техникийн ажилтан, албан хаагч нар станцын үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байна.

Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхөж чадсан. Учир нь Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн юм. 





相关新闻