ХӨВСГӨЛ: Хоёр иргэн Хөвсгөл нуурт осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Ренчинлхүмбэ сумын харьяат 2 иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр суудлын автомашинтай зорчиж яваад “Өрх”-рүү ороод живсэн байна.
"Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй хэсэг газруудыг хэлдэг.
Осол болсон газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 11 алба хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн иргэд ажиллаж осолдсон 2 иргэний цогцсыг нуурын эргээс 200 метрийн зайд 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тороос, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.
Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад
хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул
иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд
хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн
үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.