ДАРХАН-УУЛ: Эрэгтэйчүүдийн кабинетыг тоног төхөөрөмжөөр хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн кабинет 13 нэр төрлийн тоног, төхөөрөмжтэй боллоо. Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагаас 143 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Тус кабинет нь 2021 онд нээгдсэн бөгөөд цар тахлын үед эдийн засгийн хямралаас шалтгаалан тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдаж чадаагүй байна.
Шинэ тоног,
төхөөрөмжтэй болсноор
кабинетын
амбулаторийн үзлэг тогтмолжиж, эрэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний
чанар илүү сайжирна гэж нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхбат онцолж
байна.
Эрэгтэйчүүдэд зүрх, судас, түрүү булчирхай, нуруу, тулгуур эрхтний бэртэл гэмтэл өвчлөл зонхилон тохиолддог байна.