АРХАНГАЙ: Энэ сарын 10, 11-нд цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар өнөөдөр салхи секундэд 19 м хүрч ширүүсч байна.
Энэ сарын 9-ний өдөр Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Хотонт, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Хайрхан, Хангай, Хашаат, Цэцэрлэг сумын нутгаар 12-19 метр, өнгөрсөн шөнө Булган, Хангай, Чулуут сумын нутгаар секундэд 12-15 метр хүрч, цасан болон явган шороон шуурга шуурлаа.
Өнөө өглөөний 8:00 цагийн байдлаар Булган,Чулуут, Өндөр-Улаан сумын нутгаар цасан бүрхэцтэй, бусад сумын нутгаар цасгүй байна.
2025 оны 3 дугаар сарын 10-19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг УЦУОШТ-өөс мэдээллээ.
10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхаарууллаа.
10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст, 12, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж шуурна.
Салхи 10, 11-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр,
зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга
шуурга шуурна.