Гадаадын 108 иргэнийг таван үндэслэлээр хилээс буцаажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн хоёрдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 22 удаагийн шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамруулжээ.
Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын
иргэн, 128 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн
дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж
чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх,
буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр 108
иргэнийг хилээр оруулалгүй буцаасан
аж.
Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх нь Хятад, Вьетнам, Филиппин, Оросын иргэн байжээ. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22,
ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх
эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй
хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа
хэтрүүлэх зэрэг зөрчил дийлэнх
хувийг эзэлж байгааг албаныхан
дурдлаа.