БАЯН-ӨЛГИЙ: Наурызын баярыг нийслэлийн төв талбайд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-19 16:47:12

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Наурызын баярыг Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэнэ.

 

Уг үйл ажиллагааны хүрээнд Наурыз 2025 соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, үндэсний хэв маягтай гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын ширээ, көже шөл, уламжлалт идээ зоогийг зочдод сурталчлан хүргэх юм. 

 

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж буй уг үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллаж байгаа юм.



相关新闻