БАЯН-ӨЛГИЙ: Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ховд Наурыз-2025” тоглолтоо толилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Наурыз баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театрынхан “Ховд Наурыз-2025” тоглолтыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Тоглолтыг Ховд аймгийн Засаг даргын ивээл дор зохион
байгуулсан байгаа бөгөөд тоглолтын зохион байгуулахад Ховд аймгийн "Ел-Береке"
ТББ дэмжлэг үзүүлж, хоёр театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
соёл урлагийг сурталчлан таниулах зорилготой юм.
Казах үндэстний уламжлалт бүтээлүүдийн дээжийг голчлон оруулсан уг тоглолтод Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд өнгөрсөн жил мөн Ховд аймагт Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн гурван театрын уран бүтээлчид хамтарсан тоглолтоо үзэгчдэд толилуулж байсан юм.



